Хотын даргын сонголт хэмнэлт үү, тансаглал уу?

14089046_1084319218321089_8817428647757294207_n

Тансаглалыг хумиж, эдийн засгаа хэмнэлтийн горимд шилжүүлнэ гэсэн сонгуульд ялаад удаагүй эх баригчдын амлалтыг иргэд мартаагүй. Иймээс ч хотын захирагч С.Батболдын өрөөний сонголт, тохижилтын талаарх зураг цахим сүлжээнд олны дургүйцлийг хүргэж эхэллээ. Нийслэлийн Засаг даргын тамгын газрын нэг давхарт үүдэндээ жижиг хурлын танхимтай өмнөх нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн өрөөг шинэ дарга голж, ийнхүү тамгын газрын гуравдугаар давхарт шинэ өрөөнүүд тохижуулан тухлах болжээ. Тодруулбал, хуучнаар нийслэлийн Стратеги төлөвлөлтийн хэлтэс дамжин байрлаж байсан гурван өрөөг С.Батболд дарга эрх ямбандаа тохируулан тохижуулж, ажлын өрөөгөө болгон ажиллаж эхэлжээ. Өрөөний зохион байгуулалт, засвар, тохижилтын ажилд яг хэчнээн төгрөг зарцуулсан, мөнгө нь татварын төлөгчдийн халааснаас гарсан уу гэдэг нь одоогоор нууц байна.  Савангийн дууриудад ихэнх дарга нар ширээнийхээ өмнөх хэсэгт шилэн дээр овог нэрээ бичүүлэн тавьсан байдаг. Энэ жишгийг ч С.Батболд дарга алагсаагүй. Сундуй Батболд хэмээн модон дээр нэрээ сийлэн ажлын ширээндээ байрлуулсан зураг сошиал ертөнцөд иргэдийн анхаарлыг татсан хэвээр байгаа. Олны эгдүүцлийг хүргэсэн С.Батболд даргын албан тасалгааны зураг одоогийн ажлын өрөө нь биш гэдэг тайлбарыг хотын дарга хийж байна. Гэхдээ хотын даргын өрөөгөө томруулсан шийдвэр төрийн албаны тансаглалыг хумиж, хэмнэлтийг хийсэн сонголт мөн эсэх асуултад хариулахаас татгалзлаа.

Шинэ даргын хөлөглөх машин ч приус биш байлаа. Э.Бат-Үүл дарга төсвийн хөрөнгийн хэмнэлтийг өөрөөсөө эхлүүлнэ гэж приус 30 маркийн машин унаж явсан нь саяхан. Гэхдээ С.Батболд даргын тухайд нийслэлийн авто бааз нь машины сонголт өргөн учир ажлын унаагаараа приусыг сонгосонгүй. Хотын дарга С.Батболдын иргэдтэй уулзах уулзалтдаа зориулан хөлөглөж ирсэн өнөөдрийн машин нь “Nissan Teana”.

 

Д.УУДАМ

Зураглаач Н.БАТМӨНХ

Эх сурвалж:News.mn

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …