П.Цагаан АН-ын дарга болох уу

tsagaan

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан ажлаа хүлээлгэж өгч буйгаа мэдэгдсэн. Өнгөрсөн сонгуулиар төрөлх Хөвсгөлд аймагтаа нэр дэвшээд бүдэрсэн түүний хувьд олон жил хашсан Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын албан тушаалаа өөрийн хүсэлтээр хүлээлгэн өгсөн нь АН-ын даргад өрсөлдөх болсонтой холбоотой юм. АН-ын ҮЗХ-ны хурал өнөөдөр болохоор товлогдож, П.Цагааны хувьд ажлаа яаран сандран ажлаа хүлээлгэн өгсөн. Гэсэн ч АН-ынхан УИХ-ын ээлжит бус чуулгантай холбогдуулан ҮЗХ-ны хурлаа тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан.

АН-ын ҮЗХ-ны хурлаар намын даргаа томилох нь тодорхой байгаа бөгөөд энэхүү өрсөлдөөнд П.Цагаан Ерөнхийлөгчийн дэмжлэгтэйгээр орж ирж байгаа бололтой. Ямартай ч, П.Цагаан намын дарга болбол Ардчилсан намыг фракц болж талцдаг асуудлыг цэгцэлж, хүчтэй сөрөг хүчин байлгахын төлөө ажиллана гэдгээ мэдэгдсэн.

Нинж

Ugluu-logo-7-1

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …