Сайд Л.Болд хатагтай Маргарет Чантай уулзлаа

bold ooo   Гадаад харилцааны сайд Л.Болд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/-ын Ерөнхий захирал, хатагтай Др.Маргаретыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Гадаад харилцааны сайд Л.Болд ДЭМБ-ын туслалцаатайгаар Монгол Улсын эрүүл мэндийн салбарт амжилттай хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүд Монгол улсын эрүүл мэндийн салбарын хөгжилд болон хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсэд дорвитой хувь нэмэр оруулж байгааг дурдаж, Монгол Улсын Засгийн газар цаашид тус байгууллагатай ойр дотно хамтран ажиллахыг зорьж байгааг илэрхийллээ.

Др.Маргарет Чан Монгол Улсад  айлчилсандаа  сэтгэл нэн хангалуун байгаагаа илэрхийлж Монгол Улс, ДЭМБ-ын хамтын харилцааны асуудлаар Гадаад харилцааны сайд Л.Болдтой ярилцаж санал солилцлоо гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …