Г.Мандахнаранд алтаар цутгасан медаль, 20 сая төгрөгийн хамт гардуулан өглөө

104404

“Рио-2016” олимпийн наадмын чөлөөт бөхийн барилдааны 65 кг-д хүч үзсэн МУГТ Г.Мандахнаран хүрэл медалийн төлөөх барилдаанд харамсалтайгаар ялагдаж, шагналт тавдугаар байрт орсон билээ. Г.Мандахнарангийн хувьд олимпийн наадмын түүхэнд байж болох хамгийн харамсалтай ялагдлыг хүлээж, медалиас мултарсан бөгөөд түүнд Монголын чөлөөт бөхийн мастеруудын холбооноос алтаар цутгасан “хүрэл” медаль хийлгэж өгөхөөр хандив цуглуулсан юм. Тэгвэл тус холбооныхон тав хоногийн турш хандивийн аян өрнүүлж, нийтдээ 20,4 сая төргрөг цуглуулснаа өнөөдөр, медалийн хамт гардуулан өглөө. Мөн “Хос гангийн оргил” ХХК-аас таван сая төгрөгийн үнэ бүхий “Мizuno” брэндийн хувцас хэрэглэлийг бэлэглэсэн аж.

Жаргал

Ugluu-logo-7-1

Санал болгох мэдээ

Г.Занданшатар: Валютын нөөц 6.5 тэрбум ам.доллар давах хүлээлттэй байна

УИХ-ын дэгийн тухай хуулийн дагуу баасан гаргийн нэгдсэн чуулганы үдээс хойших хуралдаанаар Асуулгын цагийг зохион …