Хамтын ажиллагааны хэлэлцээр, хорио цээрийн протоколуудад гарын үсэг зурав

1472515767_f2cd960558c3767e8db41926cd577b6e

МХЕГ-ын урилгаар БНХАУ-ын Чанарын хяналт, хорио цээрийн ерөнхий газрын дэд сайд Мэй Кө Бао энэ сарын 28-30-ны өдрүүдэд Монгол Улсад ажлын айлчлал хийж байна. Энэхүү айлчлалын хүрээнд ноён Мэй Кө Бао МХЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Цагаанхүүтэй  уулзаж, сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгаа хоёр улсын хяналтын байгууллагуудын цаашдын хамтын ажиллагаа, хорио цээрийн хяналтын  талаар ярилцлаа.

Уулзалтын эхэнд МХЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Цагаанхүү “Манай хоёр байгууллагуудын хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгаа бөгөөд өнгөрсөн 7 дугаар сард Монгол Улсад зохион байгуулагдсан АСЕМ-ын уулзалтын үеэр хоёр орны Ерөнхий сайд нар уулзан ярилцсан зүйлсийн нэг хэсгийг ажил хэрэг болгохоор өнөөдөр бид уулзаж байгааг тэмдэглэхэд таатай байна” гэдгийг онцлон тэмдэглэсэн юм.

Уулзалтын үеэр хоёр тал “Монгол Улсаас БНХАУ-д  силимарины  үрийг экспортлох үеийн ургамлын хорио цээрийн шаардлагын тухай”, “Хонь, ямааны махны хяналт шалгалт хорио цээр, мал эмнэлэг, ариун цэврийн нөхцлийн тухай”, “Үхрийн махны хяналт шалгалт хорио цээр, мал эмнэлэг, ариун цэврийн нөхцлийн тухай” хорио цээрийн гурван Протокол, “Монгол-Хятадын хилийн эрүүл ахуй, хорио цээрийн хамтын ажиллагааны Хэлэлцээр”-т гарын үсэг зурлаа.

Дээрх гэрээ хэлэлцээрийн үр дүнд мах махан, бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, экспортлодог аж ахуйн нэгжүүдийн орлого нэмэгдэх нэг эх үүсвэр болно. Бизнесийн орчинг дэмжихийн зэрэгцээ стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэгдэж, нийлүүлэгдэх болно гэж МХЕГ-ын Гадаад харилцаа, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …