Өнөөдөр болох үйл явдлууд

unuudur

Багшийн хөгжлийн ордон

10.00 цагт: ЮНЕСКО-гийн ивээл доорх APCIEU байгууллага манай улстай боловсролын салбарт 5 дахь жилдээ хамтран хэрэгжүүлж байгаа БНСУ-Монгол улсын хооронд багш солилцооны хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын сургуулиудад  хуваарилагдан 3 сарын турш ажиллах солонгос багш нарыг хүлээж авах үйл ажиллагаа болно.  Утас: 99058414


ХХААХҮЯ

10.00 цагт: Хөдөө аж ахуйн маркетинг төслийн үндсэн зорилтын нэг болох малын эрүүл мэндийг сайжруулах ажлын хүрээнд төслийн оролцогч Архангай, Говь-Алтай, Хөвсгөл, Баянхонгор, Завхан аймгуудад мал эмнэлгийн зориулалтаар тоноглогдсон вакцины хөргүүртэй авто машинуудыг гардуулан өгөх арга хэмжээ  болно. Арга хэмжээнд ХХААХҮ-ийн сайд П. Сэргэлэн,дэд сайд Ж. Сауле болон албаны хүмүүс оролцоно. Утас: 94002420


НЗДТГ

11.00 цагт: НИТХ-ын тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан А танхимд болно. Хуралдаанаар “Тооллогын нэгдсэн дүнг баталгаажуулах тухай, “Хэв журмын урамшилтай эргүүл ажиллуулах журам” батлах тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэнэ. Утас: 88080750, 11325044


“Зууны мэдээ” сонины үндэсний мэдээллийн төв

12.00 цагт: Монголын байгаль орчны иргэний зөвлөлөөс Байгаль орчны тулгамдсан асуудлаар мэдээлэл хийнэ.


Улсын нэгдүгээр төв эмнэлэг

13.00 цагт: Тус эмнэлгийн хурлын зааланд “Сургалтын эмнэлэг” танилцуулах өдөрлөг болно.  Утас: 99073310


33 дугаар сургууль

16.00 цагт: Тус сургуулийн үе үеийн төгсөгчид хамтран сургуулийнхаа 50 жилийн ойд зориулан иж бүрнээр шинэчлэн тохижуулсан  хурлын заалыг сургуульдаа хүлээлгэн өгнө.

Ugluu-logo-7-1

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …