Эрүүл мэндийн сайд элчин сайд У Сунтай уулзав

Untitled жжу

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд  У Сун-ийг хүлээн авч уулзаж, хоёр эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааны талаар ярилцлаа.

     Уулзалтын эхэнд  ноён  Элчин сайд Эрүүл мэндийн сайдаар томилогдсонд баяр хүргээд өмнө нь таныг чадварлаг сайн эмч гэдгийг олон хүнээс сонсож  байснаа хэлэхэд таатай байна. Хоёр улсын хоорондын хамтын ажиллагаанд эрүүл мэндийн салбар томоохон байр суурь эзэлдэг.Манай улсын талаас алсын зайн оношилгоо үйлчилгээний чиглэлд түлхүү хамтарч ажиллах хүсэлтэй байгаа. БНСУ-ын Засгийн газраас  олгож буй  хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр  “Үндэсний оношлогоо эмчигээний төв” барих төсөл хэрэгжиж өнгөрсөн тавдугаар сард шаь тавьж барилгын ажил эхэлсэн.  Барилгын ажил хоёр жилийн хугацаанд баригдаж дуусна гүйцэтгэгчээр  Самсунг   консорциум  шалгарсан. Алсын зайн оношлогоо эмчилгээ сайн хөгжвөл  Монголчууд заавал Солонгос улс руу зорчиж зардал мөнгө, цаг хугацаа үрэх шаардлагагүй   дэлгэцээр  хараад ажиллах боломжтой гэдгийг  онцлов.

DSC_5165(2)

   Сайд хэлэхдээ өмнө ажиллаж байсан эмнэлэгтээ гадаад харилцаагаа Самсунг, Сөүлийн их  сургуультай хамтран ажиллахаар эхлүүлж байсан бөгөөд маш дотно харилцаатай болсон. Эрүүл мэндийн салбарт манай төрийн болон хувийн хэвшлийн олон эмнэлгүүд амжилттай хамтран ажиллаж байгаа цаашид ч  өргөжинө гэдэгт итгэж байна. Өнгөрсөн хугацаанд БНСУ-д монголын олон эмч мэргэжилтнүүд сургалтад хамрагдсан, Солонгосын эмч нарын багийг  манай улсын эмнэлгүүдэд ажиллуулж харилцан туршлага  судлах хэрэгтэй байна гэв.

Ирэх аравдугаар сард БНСУ-ын Сөүл хотноо Эрүүл мэндийн салбарын томоохон үзэсгэлэн болох бөгөөд, бусад улс орны эрүүл мэндийн сайд нар оролцох учраас А.Цогцэцэг сайдыг албан ёсоор оролцохыг  урилаа.

Санал болгох мэдээ

Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. 2024 оны дөрөвдүгээр …