Улаанбаатар төмөр замын Хангамжийн албаны даргыг цагдан хорьжээ

1472623307_-vokzal-ulan-batora

Авлигатай тэмцэх газраас Улаанбаатар төмөр замын хангамжийн албаны дарга Г.Энхсайханыг цагдан хорьсон талаар эх сурвалж мэдээллээ.
Тодруулбал Г.Энхсайхан нь Улаанбаатар төмөр замын хангамжийн албаны даргаар ажиллах хугацаандаа байгууллагын худалдан авах үйл ажиллагаанд өөрийн танил, хамаарал бүхий компаниудад илт давуу байдал бий болгож, гэрээ байгуулан, тэднээс хээл хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн хэмээн үзэж шалгаж байгаа аж. Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 265.2, 268.2 -д зааснаар яллагдагчаар татагджээ. Эх сурвалж Г.Энхсайханг ШШГЕГ-ын 461-р ангид цагдан хорьсон гэх мэдээллийг өгч байна.
Амар
Үндэстэн агентлаг 

Санал болгох мэдээ

Байнгын хорооны дарга М.Мандхай Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал (СОР17)-ын бэлтгэл ажлын явцтай танилцлаа

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга М.Мандхай 2026 оны 08 дугаар сарын …