Хичээлийн шинэ жил эхэлчихээд байхад удтал дуншсан 1000 оюутны байр одоог хүртэл ахицгүй байгаа нь нийгэмд хүлээлт үүсгээд байгаа юм. Тиймээс санаачлагч гишүүд өнөөдөр 10.00 цагаас ажлын явцтай танилцахаар болжээ.
Ажлын явцтай танилцах бүрэлдхүүнд БШУЯ-ны дэд сайд Б.Ургамалцэцэг, БШУЯ-ны Барилга захиалагчийн албаны дарга О.Мөнхбаяр, АН-ын бүлгээс нэг гишүүн, 1000 оюутны байрыг санаачлагч УИХ-ын гишүүн А.Тлейхан, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, УИХ-ын гишүүн С.Бямбацогт нар оюутны Б хотхонд баригдаж буй 1000 оюутны байрны барилгын ажлын явцтай танилцаж, тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэхээр болжээ.
Яамны зүгээс сургууль цэцэрлэгийн шинээр баригдаж байгаа болон засвар хийгдэж байгаа барилгын явцтай танилцаж яваа. Тэдний шалгалтаар барилгууд хэлсэн хувьдаа хүрээгүй хангалтгүй байгаа гэдгийг онцлон тэмдэглэж байгаа юм.
Ugluu.mn