Сингапур улсад зика вирусын тархалт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан зорчихгүй байхыг анхааруулж байна

352beq0ck1lt3t2f4qe7uld9le

Сингапур улсад “Зика” вирусын тархалт эрс нэмэгдэж, өвчлөгсдийн тоо 115-д хүрсэнтэй холбогдуулан хөрш зэргэлдээ улсууд болох Индонез, Малайзад өндөржүүлсэн хяналт тогтоож, олон улсын нисэх буудлуудад гаднаас ирж буй зорчигчдын халууныг шалгах зэрэг арга хэмжээ авч эхлээд байна.

“Зика” вирусын анхны тохиолдол Малайз улсад 9 дүгээр сарын 1-нд бүртгэгдэж, Индонезийн нэг иргэн мөн өвчилсөн тухай Сингапурын Эрүүл мэндийн яамнаас мэдэгдсэн тул манай иргэд, ялангуяа жирэмсэн эмэгтэйчүүд онц шаардлагагүй бол Сингапур болон хөрш зэргэлдээ бусад орнуудад нь зорчихгүй байх, эдгээр улсад зорчих иргэд тухайн улсын холбогдох байгууллагаас гаргасан анхааруулга, сэрэмжлүүлгийг дагаж мөрдөн сонор сэрэмжтэй байхыг  гадаад харилцааны яамнаас анхааруулж байна.

Ugluu-logo-7-1

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …