Эмчилгээний гоо засал, гоо сайхны нөхөн сэргээх мэс заслын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй эмнэлэг болон гоо сайхны газруудын сургалт хийлээ

14163955_579804215513501_1872293143_o

ЭМБСХХ-ээс 2016.09.02-ний өдөр НМХГ-ын хурлын зааланд “Эмчилгээний гоо засал, гоо сайхны нөхөн сэргээх мэс заслын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй эмнэлэг болон гоо сайхны салон, гоёлын гоо сайхны газруудын үйл ажиллагаанд тавих хяналт” сэдвээр Эрүүл мэндийн яамны Арьс, гоо заслын мэргэжлийн салбар зөвлөлийн мэргэжилтэнтэй хамтран сургалт зохион байгуулж, сургалтанд ЭМБСХХ-ийн болон дүүргүүд дэх МХХ-ийн Эмчилгээний чанарын хяналтын, Эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын, Эм биобэлдмэлийн хяналтын улсын байцаагч нар хамрагдлаа.

14202917_579804382180151_1697212984_o

Тус сургалтанд Арьс гоо заслын мэргэжлийн салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга, анагаах ухааны доктор “Гран при” эмнэлгийн арьс гоо заслын их эмч Д.Алтанзул “PRP, гиалуроны хүчлийн тарилга, эхэс тарилга” сэдвээр хичээл заалаа.

ЭМБСХХ-ээс дүүргүүд дэх МХХ-тэй хамтран Нийслэлийн нутаг дэвсгэрт байрлан эмчилгээний гоо засал, гоо сайхны нөхөн сэргээх мэс заслын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй тусгай зөвшөөрөлтэй болон зөвшөөрөлгүй ажиллаж байгаа эмнэлэг, эрүүл мэндийн байгууллага, мөн гоо сайхны салон, гоёлын гоо сайхны газруудыг хамруулан төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийхээр удирдамж батлуулсан ба шалгалтыг 2016.09.05-ний өдрөөс 2016.10.15-ний хооронд хийхээр боллоо.

ЭРҮҮЛ МЭНД, БОЛОВСРОЛ, СОЁЛЫН ХЯНАЛТЫН ХЭЛТЭС

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …