Хүний нутагт эд эрхтнээ алдаж ясаа тавьсан хүний наймааны хохирогчид…

 Сүүлийн жилүүдэд Монголд хүн хүний наймаа, хар тамхи мансуурал гээд болж бүтэхгүй олон гэмт хэрэг гарах болсон. Сэтгэл сэртхийлгэм энэ мэдээ хэдий биднээс хол мэт санагдавч хажууд ирээд үүрээ засчээ. АНУ-ын элчин сайдын яамнаас хүн2yxg4ev худалдаалах гэмт хэргийн талаар хийсэн судалгааны тайлангаар Монгол улс нь хүн худалдаалах гэмт хэргийг үйлддэг, зуучилдаг, дамжуулан худалддаг орны тоонд зүй ёсоор багтсан байх юм.

Дэлхий дээр жилд дунджаар 2,5 сая хүн хүний наймааны золиос болдгийн 1,4 сая буюу 56 хувь нь Азийн орнуудад болдог. Харин Манай улсаас хүний наймааны золиос болсон хохирогчдын тоо 3500-5500 мянгад хүрсэн байна. Энэхүү гэмт хэрэгт хохирсон  манай хохирогчдын хувьд  ихэнхдээ гадаад оронд мэхлэгдэн очиж хүний наймааны золиос болжээ.

Манай улсад анхаарал болгоомжгүй итгэмтгий гэнэн, өөрсдийгөө хамгаалах чадваргүй, хүний наймаанаас хэрхэн урьдчилан сэргийлэх аргаа мэддэггүй хүмүүс өртөх нь элбэг байдаг гэнэ.

 Мөн манайд гэрч хохирогчийг хамгаалах хууль эрх зүйн орчин хангалтгүй байгаагаас болоод хүмүүс цагдаагийн байгууллагад хандах хүсэлгүй байдаг, зэрэг олон асуудал нь хүн худалдаалах наймааг өөхшүүлж байна.

Залуу охид, хөвгүүд хэн нэг сайхан залуу, бүсгүйтэй танилцах найзалж нөхөрлөх нь амьдралд байдаг энгийн үзэгдэл. Гэтэл хүний наймаачид яг энэ байдлыг ашиглан ажиллаж эхэлдэг гэнэ. Олон нийтийн газар очоод нэг хүнтэй танилцах, яриа өдөх улмаар тэр хүний хувийн амьдралд нэвтэрснээр ажлаа хийх бүрэн боломжтой болдог аж. Ингэж тэд итгэлийг нь олж аваад хуурч мэхэлдэг байна. Мөн гадаадад тэтгэлэгээр сургана гэх мэт олон сайхан зүйл ярьж гэнэн итгэмтгий зан дээр нь дөрөөлдөг байна. Тэдний арга улам нарийсч байгаа нь үнэхээр аймшигтай.

3836377896_2e04ca1521(1)

Судалгаагаар хүний наймаанд өртсөн хүмүүсийн 49% нь бэлгийн дарамтанд өөрөөр хэлбэл хүчээр биеэ үнэлж, 31% нь гадаадад цалин хөлс, амрах завгүй хар ажил хийж,  11% нь гадаадын иргэнтэй хүчээр гэрлэж, 9% нь эд эрхтнээ алдсан гэсэн судалгаа байна.

Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болж хүний нутагт эд эрхтнээ алдаж ясаа тавьсан олон хүмүүс бий. Тэдний ихэнх нь ор сураггүй алга болсон гэж бүртгэгддэг байна.

Хүмүүсээ нийгэмдээ айх аюулгүй сэтгэл тэнэгэр алхая

Хүн худалдаалах гэмт хэргийг зогсооё…

О.Рана

Ugluu.mn

Санал болгох мэдээ

Ногоон автобусны “нэрээр“ төсвийн хөрөнгийг завшигсдад хуулийн хатуу хариуцлага хүлээлгэе

  Ногоон автобусны хэрэг явдал дэлхийн дэвжээнд нэгэнт гарлаа. Энэ бол Монгол улсад бусармаг үйл …