Ерөнхийлөгч ҮАБЗ-ийн хууччуултай хөөрөлдөнө

elbegdorj  Ерөнхийлөгч Ц.Элбэг­дорж өнөөдөр ҮАБЗ-ийн экс гишүүдтэй уулзах аж.  Уг уулзалтаар “УИХ-ын дарга, Ерөнхий сайд мөн ҮАБЗ-ийн хуучин гишүүдтэй уулзаж эдийн засаг, хөрөнгө оруулалт, санхүү­гийн мэ­дээлэл сонсож ший­дэл ярил­цана” хэмээн өөрийн твиттер хуудаснаа жиргэсэн байна.

Тус уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч асан П.Очирбат, Н.Багабанди бо­­лон үе үеийн УИХ-ын дарга асан эрхмүүд мөн Ерөн­­хий сайд С.Баяр, Сү.Батболд, Д.Содном, М.Энх­сайхан, Д.Бямбасүрэн, Р.Амаржаргал, Ш.Гунгаа­дорж нарын хүмүүс оролцож өнөөгийн нийгэмд үүсээд байгаа  эдийн  засгийн нөх­цөл байдлын талаар хэлэл­цэн  шийдэх арга замыг эрэл­хийлэх юм байна.

Өглөөний сонин

Санал болгох мэдээ

БҮГД НАЙРАМДАХ ТАЖИКИСТАН УЛСТАЙ ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмонд /2026.07.21/ бараалхаж, хоёр …