Хотын дарга маргааш нийслэлийн иргэдтэй уулзана

hotiin darga    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл маргааш /2013 оны 8 дугаар сарын 16/ газрын харилцаа хот байгуулалтын чиглэлээр нийслэлийн иргэдтэй уулзалт хийхээр боллоо. Уулзалтын үеэр,  иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар олгох, өмчлүүлэхээр НИТХ-аас баталсан 52 байршлын дэлгэрэнгүй мэдээлэл, нийслэлийн нутаг дэвсгэрт  шинээр барилга барих зөвшөөрөл олгох журам болон газар өмчлөх, эзэмшихтэй  холбоотой түгээмэл асуудлуудын мэдээллийг холбогдох албаныхан өгнө.

  Мөн сургууль, цэцэрлэгүүдийн эзэмшил газарт гардаг зөрчлүүдийг таслан зогсоох зорилгоор төрийн өмчийн сургууль, цэцэрлэгийн газруудад тооллого, бүртгэл хийж хамгаалалтад авсан тухай “Газрын харилцаа, хот төлөвлөлт, барилгажилтад гарч буй зөрчлийг таслан зогсоох, цаашид авах арга хэмжээний тухай” НИТХ-ын тогтоол, нийслэлийн Засаг даргын Захирамжийн  үндсэн агуулга, хэрэгжилт, үр дүнгийн талаар мэдээлэл хийх  юм байна. Нийслэлийн иргэнтэй хийх энэхүү уулзалт оролцох хүсэлтэй иргэн бүрт нээлттэй бөгөөд уулзалтын үеэр иргэд хэлэлцэж буй сэдвийн дагуу асуулт асууж, хариулт авах боломжтой. Нийслэлийн Засаг даргын иргэдтэй хийх уулзалт маргааш “UB palace”-ийн Их танхимд 10:00 цагт болно гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …