Нохой, муур тэжээх, устгах журмын төсөлд санал авч байна

1473212079_a96dfc86dd0965e26729179165199a1c

Улаанбаатар хотын Ерөнхий менежер ирэх 10, 11-р сард золбин нохой, муурны масс устгал /популяц/-ыг зохион байгуулах, гэр хорооллын эзэнтэй нохойны үрийн сувгийг боох спэй аргыг мал эмнэлгийн байгууллагуудтай хамтран нэвтрүүлж, хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Мөн “Нийслэлийн нутаг дэвсгэрт нохой муур тэжээх, устгах журам”-ын шинэчилсэн төсөлд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны ubservice.mn цахим хуудсаар дамжуулан иргэдээс санал аван ажиллаж байна. Дээрх журмаар нохой, муурыг бүртгэлжүүлэх, үржлийг хязгаарлах, нохой, муур эзэмшигч иргэдийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх бөгөөд Татварын ерөнхий хуульд заасны дагуу нохойны албан татвар авч, татварын хэмжээг үргүйжүүлсэн нохойнд бага, үргүйжүүлээгүй нохойнд өндөр байхаар төлөвлөж байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …