ШӨХТГ-аас төрсөн ууган мэргэжилтэн Д.Лхагвасүрэнгийн 60 насны ойд хүндэтгэл үзүүллээ

1473224638_14231841_1154237207980696_1632107353489872664_o

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь 2005 оны 01 дүгээр сарын 01-ны өдөр үүсэн байгуулагдсан түүхтэй бөгөөд тухайн үед томилогдон ажиллаж байсан анхны мэргэжилтний нэг Д.Лхагвасүрэнгийн 60 насны төрсөн өдөр өнөөдөр тохиож байна.
Иймд тус газрын дарга Б.Лхагва болон хамт олны зүгээс Д.Лхагвасүрэнг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт ажиллах хугацаандаа Монгол улсын зах зээлд шударга өрсөлдөөний таатай орчин бүрдүүлэх, Өрсөлдөөний байгууллагыг хөгжүүлэн бэхжүүлэх, хууль эрх зүйн орчныг сайжруулах, боловсон хүчнийг сурган дадлагажуулах үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулсныг нь үнэлж байгууллагын “ХҮНДЭТ ДЭВТЭР”-т бичиж хүндэтгэл үзүүллээ.

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …