Засаг даргын орлогч П.Баярхүү БННУ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

p1as1k3kt1qie1knvako118d19o71

Нийслэлийн Засаг даргын Дэд бүтцийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү өнөөдөр Бүгд Найрамдах Унгар Улсын Гадаад хэрэг худалдааны яамны орлогч сайдын зөвлөх Балинт Томбор, БНУУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Мадари Акош нарыг хүлээн авч уулзлаа.

БНУУ, Монгол Улс хооронд байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд Унгар улсаас  манай улсад 25 сая еврогийн хөнгөлттэй зээлийг олгохоор болсон бөгөөд энэхүү зээлийг  Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх ба шинээр байгуулах, Автобус угсрах үйлдвэр барих, Смарт бизнес төв, Органик хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэл, Туулын шугуй, Ухаалаг авто зогсоол зэрэг төслүүдэд зарцуулах юм.

Уулзалтын үеэр Бүгд Найрамдах Унгар Улсын Гадаад хэрэг худалдааны яамны орлогч сайдын зөвлөх Балинт Томбор “Сүүлийн нэг жилийн хугацаанд манай хоёр улсын хоорондын харилцаа холбоо сэргэж шинэ шатанд хүрсэн. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Унгарын худалдааны танхимтай Унгарын Эксим банкаар дамжуулж 25 сая еврогийн хөнгөлттэй зээлийн санхүүжилт авах талаар санамж бичиг байгуулсан. Мөн Засгийн газар хоорондын гэрээнд гарын үсэг зурсан Биокомбинатын цэвэрлэх байгууламжийг шинэчлэх шинээр байгуулах болон бусад төслүүдийг сонирхож түргэн эхлүүлэх, барих саналтай байна.” гэдгийг хэллээ.

Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү “Өнгөрсөн наймдугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулсан Зүүн хойд Азийн хотын дарга нарын форумд Будафешт хотын Орлогч дарга ноён Габор Багди ирж оролцсонд талархаж байгаа. Уг айлчлалын үеэр Унгарын талын техник, тоног төхөөрөмжийн тусламжтайгаар Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламжийг шинэчлэх, шинээр байгуулахад Унгарын Уотерворкс компанитай ажиллахаар болсон. Мөн Будафешт хоттой хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэх 5 төслийг санхүүжүүлэхээр санамж бичигт тусгасан. Автобус угсрах үйлдвэр барих, Смарт бизнес төв, Органик хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэл, Туулын шугуй, Ухаалаг авто зогсоол зэрэг төслүүд багтсан. Хотын удирдлагуудын зүгээс эдгээр төслүүдийг үргэлжлүүлэх нэн даруй ажил хэрэг болгон, цаг алдалгүй хурдан  шуурхай ажиллах болно” гэсэн юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …