Итали улсын сенатын танхимын гишүүд, төлөөлөгчид монгол улсад айлчилж байна

p1as1l227u1thq1rjbnt07gq1i7v3

Итали Улсын Сенатын гишүүн Антонио Рацци, Сенатын танхимын гишүүн Ноён Бартоломео Пепе, Сенатын танхимын гишүүн асан Ноён Даниел Тото тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын даргын урилгаар есдүгээр сарын 2-оос 7-ны өдрүүдэд манай улсад айлчилж байна. Төлөөлөгчдийг нийслэлийн Нийгмийн хөгжил хариуцсан төслүүдийн Удирдагч – Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа хүлээн аван уулзлаа.

p1as1l227u1el4al017gpv101djt2

Сенатын гишүүд, төлөөлөгчид нийслэлийн жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн үзэсгэлэнтэй танилцаж цаашид хэрхэн хамтран ажиллах, туршлага солилцох талаар санал бодлоо солилцлоо. Мөн хотуудын хамтын ажиллагааны хүрээнд цаашид хамтран ажиллахаар тохиролцож, “Ах-дүү” хот болохоор санамж бичиг байгуулахаар тохиролцов.  Итали Улсын Сенатын танхимын гишүүд Монголын жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн бизнесийн хүрээг тэлэх, урлаг соёлыг дэмжиж ажиллахаа илэрхийллээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

p1as1l227uk34uru1lrd8p71sp11

Санал болгох мэдээ

“Улаанбаатар хотын түүх, соёлын асуудал шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болж байна

НЗДТГ болон ШУТИС хамтран “Улаанбаатар хотын түүх, соёлын асуудал шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг зохион …