Улаанчулуут дахь “Нарны хүүхдүүд” цэцэрлэгт Канадын хөтөлбөр үргэлжилнэ

b2ce8bb3c8c64321450d7c75f7634ec3f3b0f4dc

Канад улсын Гадаад харилцааны яамнаас санхүүжүүлэн хэрэгжүүлдэг “Канад сангийн орон нутгийн санаачлага” хөтөлбөрийн 2016-2017 оны шалгаруулалтад тэнцэж санхүүжилт авах болсон төслүүд тодорсон байна.

Тодруулбал, энэхүү төслүүдийн нэг болох Канадын иргэн хатагтай Жули Вэлүүгийн санаачилсан Улаанчулуут дахь хогийн цэг дээр амьдардаг айл өрхүүдийн хүүхдүүдийг дэмжих зорилгоор байгуулагдсан “Нарны Хүүхдүүд” цэцэрлэг бөгөөд Монгол улсад албан ёсны айлчлал хийж буй Канад улсын Парламентын Нийтийн Танхимын дарга Эрхэмсэг ноён Жиофф Рэган уг цэцэрлэгт энэ сарын 9-нд зочилж тэдний үйл ажиллагаатай танилцах нь ээ.

Энэ үеэр 2016-2017 оны “Канад сангийн орон нутгийн санаачлага” хөтөлбөрийн төслийн гэрээнд гарын үсэг зурах ёслол болох бөгөөд энэхүү арга хэмжээнд Канад улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Эд Жэйгэр оролцож Канадын Засгийн Газрын өмнөөс төслийн гэрээнд гарын үсэг зурна.

“Нарны хүүхдүүд” цэцэрлэгийн хэрэгжүүлэх энэхүү төслийн гол зорилго нь цэцэрлэгийн дэргэд оёдолын жижиг цех байгуулж, Улаанчулуут дахь хогийн цэг дээр амьдардаг иргэдэд тогтвортой ажлын байр бий болгох явдал юм байна.

Гарын үсэг зурах ёслол Сонгинохайрхан дүүрэгт байрлах “Нарны Хүүхдүүд” цэцэрлэгийн байранд энэ сарын 9-нд 10:00 цагт эхэлнэ.

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …