Туслах сувилагч бэлтгэх сургалтыг эхлүүллээ

55451b2c561336c407d0b96d3070a653

ШУҮИС-ийн Сувилахуйн сургууль нь Монгол улсын боловсролын салбарт анх удаа олон улсын чанарын удирдлагын тогтолцооны ISO9001:2015 стандартыг 2016-2017 оны хичээлийн жилд нэвтрүүлж эхэлсэн бөгөөд ЭМСЯ, ЭМХҮТ-тэй хамтран эрүүл мэндийн салбарын 1000 туслах сувилагчийг бэлтгэхээр болж байна.

          Богино хугацаанд олон тооны туслах сувилагч бэлтэх  зорилгоор 3 сарын хөтөлбөртэйгээр сургалтыг эхлүүллээ. Энэхүү сургалтын зорилго нь Сувилахуйн тусламж үйлчилгээг цогцоор нь үзүүлэх, үйлчлүүлэгчдийн сэтгэлханамжийг дээшлүүлэх, сувилахуйн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах, асаргаа сувилгааг багаар хамтран үзүүлэхэд сувилагчийн удирдлаган дор хийж гүйцэтгэх чадвартай туслах сувилагчийн үүрэг, оролцоог нэмэгдүүлэхэд оршино. ISO-9001 олон улсын стандартыг 2015 оны байдлаар Монгол Улсын хэмжээнд  80 гаруй байгууллага хэрэгжүүлсэн хэдий ч Боловсролын салбараас АШУҮИС-ийн Сувилахуйн Сургууль  анх удаа нэвтрүүлж буй нь энэ юм.

   АШУҮИС-ийн Сувилахуйн сургууль нь анх 2010-2011 оны хичээлийн жилээс эхлэн 30 хүнийг 1 жилийн сургалтын хөтөлбөртэйгээр туслах сувилагчаар бэлтгэж эхэлсэнээс хойш өнөөг хүртэл нийт 180 хүнийг туслах сувилагчаар бэлтгээд байна.

ЭМЯ

ugluu-logo-7-1

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …