Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд энэ оны 2 дугаар улиралд нийт 37.2 мянган аж ахуйн нэгж, байгууллага (ААНБ)-ын 576.5 мянган ажиллагчид хамрагдсан байна.
Эдгээр ажиллагчдын 28.1 мянга буюу 4.9 хувь нь 192.0 мян.төг хүртэлх цалинтай, 57.9 мянга буюу 10.1 хувь нь 192.0-300.0 мян.төг цалинтай, 100.8 мянга буюу 17.5 хувь нь 300,000-500,000 төг цалинтай, 205.7 мянга буюу 35.6 хувь нь 500,000-900,000 төг цалинтай, 103.2 мянга буюу 17.9 хувь нь 900,000-1,300,000 төг цалинтай, 24.3 мянга буюу 4.2 хувь нь 1,300,000 1,500,000 төг цалинтай, 56.5 мянга буюу 9.8 хувь нь 1,500,000 төгрөгөөс дээш цалинтай байна.
Эх сурвалж: Zaluu.com