Улаанбаатар хотын захирагч С.Батболд БНЧУ-ын гадаад хэргийн дэд сайдтай уулзлаа

p1aserfvua1m541coj1scqp3vndg2

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд өнөөдөр Бүгд Найрамдах Чех улсын Гадаад хэргийн яамны орлогч сайд Милослав Сташектай уулзлаа. Уулзалтын эхэнд хотын дарга С.Батболд Чех улсын гадаад хэргийн дэд сайд болон төлөөлөгчдийг тавтай морилохыг хүсээд Чех, Монгол хоёр улс олон жилийн хамтын ажиллагаатайг онцлон тэмдэглэсэн юм.

Бүгд Найрамдах Чех улсын Гадаад хэргийн яамны орлогч сайд Милослав Сташек “Миний бие энэ удаад Чех улсын 12 компанийн төлөөллийн хамт Монгол Улсад айлчилж байна. Монголд үйл ажиллагаа явуулдаг болон цаашид явуулах сонирхолтой аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл юм. Тэд эрчим хүч, усны аж ахуй, байгаль орчин, тээвэр, иргэний нисэхийн салбарынхантай уулзах хүсэлтэй байгаа.” гэлээ.

p1aserfvuap9fnqpmo21dmc1al21
Уулзалтын үеэр “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө”, “2030 оны хөгжлийн чиг хандлага” баримт бичиг болон Улаанбаатар хотоп хэрэгжүүлэх томоохон төслүүдийн талаар Чех улсын төлөөлөгчдөд танилцууллаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Санал болгох мэдээ

Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Говь-Алтай аймагт хүрэлцэн ирэхэд аймгийн удирдлагууд, Алтай цэргийн хүрээний хүндэт …