Ховд аймаг бог малын мялзан өвчинтэй холбогдуулан 10 хоногийн хорио цээр тогтоолоо

img_0857

Сар бүр бүх аймгийн удирдлагуудтай хийдэг Засгийн газрын ээлжит цахим хурал боллоо. Энэ удаа ХХААҮЯ-ны сайд П.Сэргэлэн өвөлжилтийн бэлтгэл ажил болон аймгуудад дэгдээд буй малын гоц халдварт өвчний талаар мэдээлэл солилцов.

Уг хуралд нийт 19 аймаг оролцсон бол Ховд аймгийн Засаг дарга Д.Галсандондог, Засаг даргын орлогч Ш.Батсүх, ЗДТГ-ын дарга Б.Ганболд, ХБХ-ын дарга Б.Бат-Очир, ХХААГ-ын дарга Я.Баатарзориг болон холбогдох албаны хүмүүс оролцлоо.

Ховд  аймгийн энэ удаагийн хуралд ярьсан гол асуудал бол Олон улсын хорио цээрийн ангилалд багтах малын гоц халдварт бог малын мялзан төст өвчин Ховд аймгийн 11 сумын 36 багийн 59 голомтод 820 орчим өрхийн 65877 орчим мал өвчилж 11632 толгой мал үхсэн байдалтай байна.

 Ховд аймгийн Засаг даргын өндөржүүлсэн бэлэн байдал тогтоосон захирамж, мөн шуурхай ажлын хэсэг байгуулсан захирамж, аймгийн хэмжээнд хорио цээрийн дэглэм тогтоосон захирамжууд гараад холбогдох байгууллага, хэлтэс агентлагууд ажилдаа ороод байна.

Уг өвчин нь өвчилсөн малын нулимс, хамрын гоождос, ханиалгын цацдас, баас, тэжээл, ус, агаар, амьсгал болон бүхийл боломжит хэлбэрээр халдвар тархдаг. Бог малын мялзан, мялзан төст өвчин нь голцуу ямаа, хонь цаашлаад зээр гөрөөс, далд хэлбэрээр тэмээ үхэр гахай өвчлөх боломжтой.

img_0478

Энэхүү өвчнөөр өвчилсөн малын хамрын гоождос ихсэж, булингартай шар өнгөтэй болох, хамар тагларч амьсгал давхцах, өндөр хэмээр халуурах, нулимс их гарч нуухтах, уруул буйл хэл толгойн салстан бүрхүүл хөөж бамбайх зэрэг шинж тэмдэг үзүүлдэг. Гоц халдварт өвчин гарсны улмаас ХХААХҮЯ-ны дэд сайд Ж.Саулегээр ахлуулсан мэргэжлийн баг Ховд аймагт хоёр өдрийн турш ажиллаж шаардлагатай, шуурхай арга хэмжээг авав.

Уг өвчний шинж тэмдэг анх гуравдугаар сард Булган сумын нутагт илэрч, наймдугаар сард бог малын мялзан, мялзан төст өвчин гэдэг нь эцэслэн тогтоогдсон. Үүнтэй холбогдуулан аймгийн онцгой комисс 2 удаа хуралдаж, 10 хоногийн өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, хорио цээр тогтоолоо. Энэ хүрээнд малын мах, сүүг өвчин гараагүй сумдаас ченжүүдтэй хамтран нэвтрүүлэхээр шийдвэрлээд байна.

khovd.gov.mn

Санал болгох мэдээ

Увс:“Улбар шар” түвшинд шилжүүлсэн хугацааг сунгалаа

Коронавируст /Ковид-19/-ын цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж Төрийн болон …