Британийн иргэн Стив Нэшийн хэргийн талаар ЦЕГ-аас 11:00 цагт мэдээлэл хийнэ

261153d12cc5ca96c6cadb3e3752afee42e572ef

Өнгөрөгч наймдугаар сарын 31-нд Монгол Улсад аялж явсан Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын иргэн, 53 настай уулчин эр Стив Нэш амиа алдсан билээ. Уулан дээрээс шүхрээр буух спортын тамирчин тэрбээр Завхан аймгаас Архангай аймгийн нутагт ирээд амь насаа алдсан байна. Түүнийг шунахайн сэдлээр цээжин тус газар нь хутгалж хөнөөгөөд эд зүйлсийг нь дээрэмдэн явсан байсан бөгөөд цагдаагийнхан энэ хэрэгт хоёр хүнийг саатуулаад байгаа аж. Эх сурвалжийн мэдээлснээр, гэмт этгээдүүд Архангай аймгийн харьяат бөгөөд гэмт хэргээ хүлээгээд байгаа аж. Мөн тэд Британийн иргэнээс дээрэмдсэн эд зүйлсээ булсан газраа зааж өгчээ. Ямартай ч, энэ хэрэгт Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын зүгээс ихээхэн анхаарал хандуулж байгаа юм байна. Тиймдээ ч цагдаагийнхан маш шуурхай илрүүлэв бололтой. Мөн ЦЕГ өнөөдөр 11:00 цагаас Британийн иргэн Стив Нэшийн хэргийн талаар олон нийтэд мэдээлэл хийхээр болжээ.

Төгс

ugluu-logo-7-1

Санал болгох мэдээ

С.Баяр, С.Баярцогт нарын хилийн хоригийг цуцаллаа

С.Баяр нарт холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны …