“Архигүй орчин-аюулгүй хэрэглээ” аян нэг сарын хугацаанд үргэлжилнэ

1473911657_14372274_1392472897446753_6316487656737894818_o

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Улаанбаатар хотын Цагдаагийн газар хамтран “Архигүй орчин-аюулгүй хэрэглээ” сэдэвт 1 сарын аяныг зохион байгуулж байна. Аяны хүрээнд хамтарсан хяналт шалгалтыг 09 дүгээр сарын 01-ээс эхлэн явуулж байна.
Одоогийн худалдаа үйлчилгээний 110, хоол үйлдвэрлэлийн 147, нийт 257 аж ахуйн нэгжид хамтарсан хяналт шалгалт хийж, 155 /давхардсан тоогоор/ зөрчил илрүүлэн, илэрсэн зөрчлийг арилгуулах зорилгоор 94 заалт бүхий 36 албан шаардлага хүргүүлж ажилласан байна.
Архи, согтууруулах ундаа худалдаалж, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл бүхий худалдаа үйлчилгээний газрууд болон баар, зоогийн газруудад илэрсэн нийтлэг зөрчил нь стандартын шаардлага хангаагүй ажлын байранд үйл ажиллагаа явуулдаг, баталгаажилтгүй хүнс худалдаалдаг, хаяг шошгын зөрчилтэй бүтээгдэхүүнийг худалдаанд нийлүүлдэг, ажиллагсад нь эрүүл ахуйн зохистой дадлыг хэрэгжүүлдэггүй, хүнсний бүтээгдэхүүнийг горимын дагуу хадгалдаггүй, хадгалалтын явцад болон хөргөгч хөлдөөгчийн температурыг хянадаггүй, хортон шавьж мэрэгчдээс урьдчилан сэргийлэх, халдваргүйтгэл, шавьжгүйтгэлийг зохих шаардлагын дагуу хийдэггүй, ажиллагсадыг эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамруулаагүй зэрэг зөрчлүүд байна.
Шалгалтын явцад хадгалалтын хугацаа дууссан 14 нэр төрлийн, 65 ширхэг, 201.5 литр, 501.600 төгрөгийн үнэ бүхий шар айраг болон хүнсний бүтээгдэхүүнийг улсын /ахлах/ байцаагчийн 5 актаар хураан авч, Нийслэлийн Засаг даргын дэргэдэх “Захиргааны журмаар эд зүйл хураах, улсын орлого болгох, үнэлэх, устгах үйл ажиллагаанд хяналт тавьж, хэрэгжилтийг хангуулах үүрэг бүхий нийслэлийн орон тооны бус зөвлөл”-д шилжүүлсэн байна.
Илэрсэн зөрчилтэй холбогдуулан 6 аж ахуйн нэгжид 950.000, 18 албан тушаалтанд 6.626.000 төгрөгийн торгууль ногдуулж бүрэн барагдуулан, хаяг шошгын шаардлага хангаагүй 3 нэрийн / ”АПУ” ХХК-ийн Ямаахай, Алтангагнуур дарс, “UFC” ХХК-ийн “Алтангадас” архи/ бүтээгдэхүүнийг худалдаанаас татан авахуулах албан шаардлага хүргүүлж, биелэлтэд хяналт тавин ажиллаж байна.
Шалгалтын явцад 6 үйлдвэрийн 10 нэрийн архинаас дээж авч, Нийслэлийн нэгдсэн төв лабораторид өгч одоогийн байдлаар хариу гараагүй байгаа.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …