“Дөрвөн тавын хэд билээ” гэвэл хүрд үзчихсэн хүн бүр л 20 гэж хариулах биз. Гэтэл өчигдөр хүүтэйгээ муудалцаад дайн болох шахлаа. Яасан гэсэн миний үеийн хүрд өөрчлөгдчихжээ. Тавыг дөрвөн удаа нэмэхэд яалт ч үгүй 20 л гармаар. Тэгсэн миний хүү болохоор 18 гэж зөрүүдлээд болдоггүй. Ямар сайндаа учрыг нь тайлбарлаад дийлэхгүй болохоор нь дэвтрийнх нь арыг үзүүлтэл хүү зөв, миний буруу байх нь тэр.
Ёстой хэлэх ч үг олддоггүй юм билээ. Тэгээд бандсандаа хэвлэлтийн алдаа л гэлээ. Хүрд өөрчлөгдсөн юм байна шүү эцэг эхчүүдээ. Мэдэмхийрч байж над шиг байдалд оров оо. Харин хүрд өөрчлөгдсөнийг онцгой анхаарч хэвлэн гаргасан НОМИН-гийнхондоо баярлалаа л гэхээс…
Эх сурвалж: Undesten.mn