“Сөүлийн батлан хамгаалах аюулгүй байдлын уулзалт”-нд батлан хамгаалахын дэд сайд оролцлоо

2016091602

БНСУ-ын Сөүл хотод 2016 оны 9 дүгээр сарын 07-10-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “Сөүлийн батлан хамгаалах аюулгүй байдлын уулзалт”-нд батлан хамгаалахын дэд сайдын түвшний төлөөлөгчид оролцдогоороо онцлог бөгөөд Монгол улсаас Батлан хамгаалахын дэд сайд Т. Дуламдорж, Монгол улсаас БНСУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Б.Ганболд, БХЯ-ны Гадаад хамтын ажиллагааны газрын мэргэжилтэн дэд хурандаа Х.Батбаяр, Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамны батлан хамгаалахын атташе хурандаа Ц.Доржготов нар оролцлоо.

Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж тэргүүтэй төлөөлөгчид “Сөүлийн аюулгүй байдлын уулзалт” хурлын ажиллагаанд идэвхтэй оролцон цаашид жил бүр зохиогдох зүүн хойд Азийн зургаан улсуудын Батлан хамгаалахын дэд сайд нарын анхны уулзалтанд уригдан өөрийн орны байр суурийг илэрхийлсэн нь ихээхэн онцлог үйл явдал болсон бөгөөд мөн “Кибер ажлын хэсэг”-ийн хэлэлцүүлгээр өөрийн улсын батлан хамгаалах салбарын цахим аюулгүй байдлын талаар илтгэл тавьж хэлэлцүүллээ.

“Сөүлийн батлан хамгаалах аюулгүй байдлын уулзалт” нь 5 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд өнгөрсөн жил 33 орон байсан бол энэ жил 5 улс орон шинээр нэмэгдсэнээр нийт 38 орны Батлан хамгаалахын дэд сайдууд, төр засгийн төлөөлөгчид, 5 олон улсын байгууллагууд оролцсон томоохон хэмжээний үр дүнтэй уулзалт боллоо.

Батлан хамгаалах яам

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …