БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга, Сайд нарын зөвлөлийн дарга асан, БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар, БНМАУ-ын Маршал Юмжаагийн Цэдэнбал агсны мэндэлсний 100 жилийн ойг тохиолдуулан өнөөдөр 11:40 цагт түүний хөшөөнд цэцэг өргөлөө.
Тус ёслолд Ю.Цэдэнбалын хүү Ц.Зоригт болон Батлан хамгаалахын сайд Б.Бат-эрдэнэ, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат болон бусад албаны хүмүүс оролцлоо.
Гэрэл зургийг Zasag.mn