Баянгол дүүргийн прокурорын газраас 2016-2017 оны хичээлийн жилд зориулан “Прокурор, ажилтнуудын нийгмийн баталгааг хангах, эрүүл мэндийг хамгаалах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд прокурор, ажилтнуудын сургуулийн өмнөх насны хүүхдүүдийг тус дүүргийн 19 дүгээр хорооны нутаг 25 дугаар эмийн сангийн ард байрлах”Шүтээн үрс” нэртэй хувийн цэцэрлэгт хүсэлтээ гаргасан 5 прокурор, ажилтны хүүхдийг 80 хувийн хөнгөлөлттэй үнээр хамруулжээ.
Тус цэцэрлэг нь Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/719 дүгээр захирамжаар тусгай зөвшөөрөл авсан ба холбогдох хууль тогтоомжид нийцсэн сургалтын программын дагуу үйл ажиллагаа явуулдаг юм байна.