БНСУ-ын Мокпу хотод монголын соёлын төвийг байгуулахаар боллоо

p1at0ltc6j1af7113p1j1h7djq301

Өнөөдөр нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа БНСУ-ын Мокпу хотын орлогч захирагч И Ингум болон бусад албаны хүмүүсийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Мокпу хотод манай улсын соёлын төвийг байгуулах болон нийслэл Улаанбаатар болон Мокпу хотуудын соёл, эрүүл мэнд, эдийн засаг, аялал жуулчлалын хамтын ажиллагааны талаар ярилцлаа. Мокпу хотын орлогч захирагч И Ингум “Энэ удаагийн уулзалтаар дамжуулан цаашдаа илүү өргөн хүрээгээр зөвхөн спорт соёл урлагаас гадна олон талын үйл ажиллагаагаар хамтран ажиллах боломж нээгдэж байна гэж харж байна. Манай хот нь өнө эртний түүхтэй бөгөөд Солонгос улсын аялал жуулчлалын гол хотуудын нэг юм.

p1at0lka2db7g4li1cbm42j16p52

Тиймээс Улаанбаатар болон манай Мокпу хотуудын хоорондын найрамдалт, нөхөрсөг харилцаа илүү батжин бэхжинэ гэдэгт итгэлтэй байна. Мөн Монгол оюутан, сурагчид манай хотод очиж илүү их сайн сурна гэдэгт итгэлтэй байна. Хэдийгээр бидний уулзалт богино хугацаатай байгаа боловч цаашдаа илүү өргөн хүрээгээр хамтран ажиллаж байх болно гэдгийг хэлэхийг хүсч байна.” гэлээ.

p1at0lka2d1u011rhreg16ra10j31
Засаг даргын орлогч Ш.Анхмаа Мокпу хотод Монголын соёлын төвийг байгуулах гэж байгаа явдалд талархал илэрхийлж, Улаанбаатар хот Мокпу хоттой аялал жуулчлал, эрүүл мэнд, соёл, эдийн засгийн чиглэлээр харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхдээ баяртай  байгаагаа илэрхийллээ. Уулзалтын дараагаар талууд цаашид хамтран ажиллах хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Санал болгох мэдээ

УИХ-ын сонгуульд оролцох хүсэлт гаргасан 23 нам 2 эвслийг бүртгэж, 3 намыг бүртгэхээс татгалзлаа

Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаар нам, эвслүүдээс ирүүлсэн Монгол …