Дөрвөн иргэнд орон сууцны оронд мөнгөн олговор олгохоор боллоо

p1at338v6chjs1aj1ugipu018be2

Өнөөдөр Цагаатгах ажлын удирдан зохион байгуулах нийслэлийн салбар комисс хуралдлаа. Комиссын нарийн бичгийн дарга М.Халтар “Монгол Улсын Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.7, Улсын Их Хурлын 1996 оны 33 дугаар тогтоолыг үндэслэн цагаатгах ажлыг зохион байгуулах нийслэлийн салбар комиссоос энэ жилийн улс  төрийн хэлс хэрэгт хэлмэгдэгсдийн өдрөөр нийт зургаан үндсэн ажил төлөвлөж бүгд хууль дүрмийн дагуу амжилттай хийгдсэн” гэдгийг хэллээ.

p1at338v6cm5c1ets18ps1hc77jh1
Мөн өнөөдрийн хурлаар Монгол Улсын Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх заалт, Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга, Сангийн сайдын хамтарсан 2012 оны 04 дүгээр тушаалаар батлагдсан “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн иргэдэд орон сууц худалдан авахад зориулан мөнгөн олговор бэлнээр олгох тухай журам”-ыг үндэслэн Улс төрийн хилс хэрэгт өөрөө хэлмэгдэгч дөрвөн иргэнд орон сууцны оронд мөнгөн олговор олгохоор боллоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Санал болгох мэдээ

Х.Нямбаатар:Түлш дутуу савласан байвал хариуцлага тооцно

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар гэр хорооллын айл өрхүүдийн түлшний хангамжийн асуудлаар …