Монгол-Японы татварын мэргэшсэн зөвлөхүүдийн Хоёрдугаар бага хурал өнөөдөр боллоо

1474350816_14408126_1027159094067313_231163125_o

Манай оронд Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хууль хэрэгжиж эхлээд багагүй хугацаа өнгөрч байна.

Энэхүү хуулийн хэрэгжилтийг хангах зорилго бүхий төрийн бус байгууллага болох Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэг нь Монгол-Японы Татварын мэргэшсэн зөвлөхүүдийн хоёрдугаар бага хурлыг 2016 оны 9 сарын 20-ний өдөр Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулж байна.

Уг арга хэмжээнд Япон Улсын Татварын Итгэмжлэгдсэн Нягтлан Бодогчдын Нэгдсэн холбооны Ерөнхийлөгч Шиничи Козу, Чиба мужийн ТИНБ-ийн Нийгэмлэгийн Ерөнхийлөгч Сумио Такада тэргүүтэй 15 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид оролцож байна.

Бага хурал нь Монгол-Япон улсын Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний нийгэмлэгүүдийн хоорондын хамтын ажиллагааны гэрээний хүрээнд хийгдэж буй бөгөөд 2 орны Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тогтолцоо, Нэмэгдсэн өртгийн албан татварын хууль, мөн Газрын үнэлгээ, бүртгэл, татвар ногдуулалтын Япон улсын туршлага, Эдийн засгийн түншлэл, хамтын ажиллагааны үндсэн зорилго, үр нөлөө гэсэн сэдвүүдийг хэлэлцэж, хоёр орны татварын мэргэшсэн зөвлөхүүд туршлагаа солилцож байна.

Монгол улсад Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тогтолцоог төлөвшүүлэн, хөгжүүлэх нь төрийн татварын үйлчилгээг хөнгөвчлөх, татвар төлөгчдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах, төсвийн татварын орлогыг нэмэгдүүлэх олон талын ач холбогдолтой юм. Иймээс Япон улсад маш амжилттай хөгжсөн уг тогтолцооны туршлагыг судлан өнөөгийн энэ тогтолцоогоо улс орныхоо нийгмийн болон эдийн засгийн хөгжилд бүрэн ашиглахад төрийн бодлого, шийдвэр гаргагч нарт хүргэх явдал юмаа.

Улс орны хөгжилд мэргэшсэн мэргэжилтний үүрэг юунаас илүү чухал тул өндөр түвшний мэдлэг чадвартай, ёс зүйн хариуцлагатай мэргэшсэн мэргэжилтэн байх ёстой гэдгийг бага хуралд оролцож байгаа болон оролцож амжаагүй нийт татварын мэргэшсэн зөвлөхүүдэд уриаллаа.

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …