Монгол, Азербайжаны гадаад харилцааны сайд нар дээд, өндөр түвшний айлчлалын ач холбогдлыг тэмдэглэв

azerbaijan-minister

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 71 дүгээр чуулганы хуралдаанд оролцох үеэрээ Бүгд Найрамдах Азербайжан Улсын Гадаад хэргийн сайд Элмар Маммадяров-тай 9 дүгээр сарын 20-нд НҮБ-ын Төв байранд уулзав.

Хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд хоёр талын  дээд, өндөр түвшний айлчлал чухал ач холбогдолтой болохыг сайд нар онцолж, энэ чиглэлээр холбогдох арга хэмжээ авах талаар санал солилцов.

Сайд Ц.Мөнх-Оргил Улаанбаатар хотноо 2009 онд байгуулагдсан Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвийн үйл ажиллагааны талаар товч танилцуулж, далайд гарцгүй хөгжиж буй орнуудын өмнө тулгамдаж буй сорилт, бэрхшээлүүдийн талаарх бодитой судалгаа, шинжилгээний ач холбогдолтойг тэмдэглэв.

Тэрбээр цааш нь Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвийг байгуулах олон талт хэлэлцээрийг найрсаг Азербайжан Улс ойрын хугацаанд соёрхон батална хэмээн найдаж байгаагаа илэрхийлэв. Азербайжаны Гадаад хэргийн сайд манай хүсэлтийг анхааралтай судалж, холбогдох арга хэмжээ авахаа амлав.

 ГХЯ

ugluu-logo-7-1

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …