Оюутны эрүүл мэндийг дэмжих сар дуу хуур, инээд наргиагаар эхэллээ

449d837b5c3a3f5b81952d552faa8e75

Монгол улсын Эрүүл мэндийн сайдын 309 дүгээр тушаалаар Оюутны эрүүл мэндийг дэмжих сарыг жил болгон уламжлал болгон тэмдэглэж ирсэн.

Энэ хүрээнд “Эерэг хандлага-Эрүүл оюутан” уриан дор өчигдөр Эрүүл мэндийн яам, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Боловсрол соёл шинжлэх ухаан, спортын яам, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, НҮБ-ын Хүн амын сан, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Монголын их дээд сургуулиудын консорциум хамтран Бөхийн өргөөнд 5000 оюутныг хамруулсан арга хэмжээг зохион байгуулав.

Тус арга хэмжээг нээж Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр нар үг хэлсэн юм.

14423584_1276909008994899_1210023843_o

Спиртлэг байх уу спортлог байх уу, тамхичин байх уу, тамирчин байх уу гэдэг нь оюутан танаас бүрэн хамаарна гэдгийг тэд хэлж байлаа.

“Оюутнуудын согтууруулах ундааны хэрэглээ, судалгаагаар судалгаанд хамрагдсадын 89.5 хувь нь архи согтууруулах ундаа амсаж үзсэн ба 38.8 хувь нь хэтрүүлэн хэрэглэдэг ба архины хэтрүүлэн хэрэглээ, давтамж зэрэг нь дээд дамжааны оюутнуудад өсөх хандлагатай төдийгүй 7 хоногт 1-4 удаа архи согтууруулах ундаа хэрэглэдэг давтамж нь өндөр байна.15-24 насны бүлгийн эрэгтэй 25 хувь, эмэгтэй 14.1 хувь тамхи татдаг.

Мөн 2015 оны эрүүл мэндийн үзүүлэлтээр зонхилон тохиолдох бэлгийн замаар дамжих халдвараар өвчлөгсдийн 43.4 хувь 15-24 насны залуучууд эзлэж байгаа нь анхаарал татаж байсан. Тиймээс энэ удаагийн арга хэмжээ нь урлаг соёлын арга хэмжээг эрүүл амьдралын хэвшил, өвчлөхөөс урьдчилан сэргийлэх мэдээллийг хамтатган өгч байснаараа шинэлэг болсон гэдгийг зохион байгуулагчдын зүгээс хэлж байна.

Урилгаар Увертура хамтлаг, Мотив хамтлаг, Extacy хамтлаг, МС МВ, бүжгийн хамтлаг оролцож ая дуугаа өргөн оюутан залууст өглөөний цайг ууж хэвших, эрүүл мэнддээ анхаарч амьдрахыг уриалсан. Мөн оюутан залуусын дунд хөгжөөнт уралдаан зарласан бөгөөд 13 оюутан оролцсоноос 6 ялагчийг тодруулж фитнессийн сарын эрхээр шагналаа.

Энэ үеэр тэмбүү, сүрьеэ өвчин, ХДХВ/ДОХ өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдээллийн хуудас, зөв хооллолт, дасгал хөдөлгөөний ач холбогдол, зам тээврийн ослоос сэргийлэх брошур зэргийг тараасан нь оюутнуудын талархлыг хүлээсэн юм.

14423681_1276908862328247_564470547_o

ЭМЯ

ugluu-logo-7-1-4

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …