БОАЖ-ын яам ахмадын зөвлөх үйлчилгээтэй боллоо

cdb947545a94b392923a3ff11bd5eb56_large

БОАЖ-ын сайд Д.Оюунхорол  салбарынхаа ахмадуудыг хүлээж авч уулзлаа. Тэрбээр ахмадуудад УИХ, Засгийн газар, БОАЖ-ын салбарын бодлого шийдвэрийг танилцуулж, санал бодлыг нь сонслоо. Ахмадууд  салбарынхаа сайдыг хүлээн авч уулзаж буйд талархал илэрхийлж, байгаль орчны тулгамдсан асуудлуудаар санал бодлоо  уламжиллаа.  Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт  Ахмадын зөвлөх үйлчилгээг бий болгохоор тодорхой заалт туссан. Энэ заалтыг хэрэгжүүлэхээр БОАЖ-ын сайд Д.Оюунхорол энэ сарын 19-ний өдөр яамны Ахмадын зөвлөх үйлчилгээг бий болгох  А/51 тоот тушаал гаргасан.

Ахмадын зөвлөх үйлчилгээ бий болсноор байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөц баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх эрх зүй, эдийн засгийн зохицуулалтыг боловсронгуй болгох, ногоон хөгжил, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд ахмадуудыг өргөнөөр оролцуулах боломжтой болж байгаа  юм. Ахмадууд яамны албан хаагчдад ажлын дадлага туршлага, мэргэжлийн ур чадвараа өвлүүлэх  боломжийг ч мөн олгож, энэ асуудлаар БОАЖЯ-ны Ахмадын хороотой гэрээ байгуулж ажиллахыг дээрх тушаалд тусгаад байна.

Мөн БОАЖ-ын салбарын ахмадуудын ном, бүтээлийг эмхэтгэн хэвлүүлэх, түгээхэд дэмжиж тусалж ажиллахаар боллоо.  Бусад салбараас хамгийн түрүүнд Ахмадын зөвлөх үйлчилгээтэй болж, үнэт сургааль зөвлөмжөө харамгүй хайрлан, хамтарч ажиллах болсондоо ахмадууд баяртай байна. Уулзалтад БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр болон тус яамны удирдлагууд оролцлоо.

БОАЖЯ

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …