Сансрын аялал, сансрын зочид буудал, сансрын лифт хэмээх үгс уран зөгнөлт хий хоосон яриа биш болжээ.
Үнэндээ зочид буудал, лифт хэмээх зүйлс нь одоохондоо зураглал төдийхөн зүйл байгаа бол аялалд зөвхөн баячууд л гарах боломжтой аж. Гэхдээ тун удахгүй сансрын тойрог замд багахан мөнгөөр гарах боломж бүрджээ. Харамсалтай нь энэ нь нас барсныхаа дараа гэнэ. “Elysium Space” компани саяхан ердөө 1990-хэн ам.доллараар хүний чандрыг дэлхийн ойролцоох сансрын тойрогт гаргахаар болсноо зарлалаа. Талийгаачдын ар гэрийнхэн сансарт хөөргөх үйл явцыг ухаалаг гар утас, планшетад суурилуулсан тусгай цэсийн тусламжтайгаар ажиглаж болох юм байна.
Капсултай чандар сансрын тойрог замд хэсэг хугацаанд ниссэний эцэст хурдаа алдаж, агаар мандлын зузаан давхаргад орж ирээд шатах аж. Чандартай савнуудыг сансрын пуужинд бэхэлж явуулахаар төлөвлөөд байна. Гэхдээ 80 ширхэг капсул бүрдэж байж нэг удаа хөөрөхөөр болжээ.
Өглөөний сонин