Хөрсний усыг ногоон байгууламж, авто замын угаалгын газруудад ашиглана

p1ati3vt4p3ec1v6vnbj10lofnd1

Германы GAUFF компани, нийслэлийн захиалгаар  “Улаанбаатар хот орчмын хөрсний усыг ашиглах техник эдийн засгийн үндэслэл”-ийг 2011-2015 онд боловсруулсан.  Энэхүү судалгаагаар гэр хорооллын 118 мянган айл өрхийн бие засах газар, цооногууд хөрсийг бохирдуулж байгаа нь тогтоогдсон. Толгойт, Сэлбэ, Улиастай голуудын ай савын 164 км2 газар нутгийг хамарсан энэхүү судалгаанд үндэслэн ногоон байгууламж, зам талбайн цэвэрлэгээ, машин угаалгын газруудад хөрсний усыг цэвэрлэн ашиглаж, газрын  гүний усыг хэмнэхээр төлөвлөж байна. Эхний ээлжинд 110 гудамжны 95 га талбай, 130 гаруй машин угаалгын газруудад хөрсний усыг ашиглах загвар төслийг хэрэгжүүлэх юм.

Энэ ажлын хүрээнд Хотын Ерөнхий менежер “Монхидро” ХХК, холбогдох мэргэжилтнүүдэд  ажлын зураг, цэвэрлэх системийг барих техникийн шийдлийг гарган танилцуулахыг үүрэг болголоо гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

ugluu-logo-7-1

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …