“Мэргэн буудагч-2016” тэмцээнд Зэвсэгт хүчний 120 дугаар анги тэргүүллээ

2016092601

Монгол Улсын Аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын дунд жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг “Мэргэн буудагч-2016” тэмцээн Хужирбулан дахь Зэвсэгт хүчний буудлагын талбайд 10 дахь жилдээ амжилттай болж өнгөрлөө.

Энэхүү тэмцээнд Зэвсэгт хүчин, ТЕГ, Эрүүгийн цагдаагийн газар, ХХЕГ, ОБЕГ, Төрийн тусгай хамгаалалтын газар болон Сүлд телевиз зэрэг 29 байгууллагын 35 баг тамирчид гурван төрлийн буугаар таван номинацид өрсөлдлөө. Тамирчид мэргэжлээрээ өрсөлдөөд зогсохгүй гранат шидэлт, туухай өргөлт, олс таталт зэрэг авхаалж самбаа, эр зориг, хурд хүч шалгасан тэмцээнүүдэд ч өрсөлдсөн юм.

Тэмцээний нэгдсэн дүнгээр тэргүүн байрыг Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн баг тамирчид, хоёрдугаар байрыг Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн баг тамирчид,  гуравдугаар байрыг Зэвсэгт хүчний 310 дугаар ангийн тамирчид эзэллээ.

Мөн мэргэн буудагчийн винтов СВД төрөлд Ахмадын багийн Д.Будсүрэн аваргалсан бол гар буу ПМ-ийн эрэгтэйчүүдээс ЦНС-ийн дэд хурандаа Б.Энхзоргол, эмэгтэйчүүдээс Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн ахлах ахлагч Ч.Хишигсүрэн нар тэргүүллээ. Мөн автомат буу АКМ-ийн эрэгтэйчүүдээс Сүлд телевизийн Э.Бат-Орших, эмэгтэйчүүдээс Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн ахлах ахлагч Н.Баяржаргал нар аварга боллоо.

Цэргийн нэгдсэн сургуулийн Галын бэлтгэлийн тэнхимийн дарга асан С.Цэрэнсодномын нэрэмжит энэхүү тэмцээн нь хүчний байгууллагынхны хүсэн хүлээдэг тэмцээний нэг бөгөөд жилээс жилд цар хүрээгээ тэлсээр байна.

Эх сурвалж:БХЯ

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …