Тархины хогийг цэвэрлэцгээе

1474947026_03265068014518374_1032598900189999_1234322766_n

Монгол улсын хөгжил Монгол хүний хөгжлөөс эхэлнэ гэдэг. Тэгвэл анх ном уншиж, уншсан номныхоо талаар ярилцах, бие биенээсээ суралцан өөрийгөө хөгжүүлэх хүсэл эрмэлзлээр нэгдсэн залуусын “Номтой өглөө” клуб нь 2 жилийн хугацаанд уулзалтаа 7 хоногт 2-3 удаа тогтмол явуулж ирсэн бөгөөд үйл ажиллагаагаа илүү нийгэм, олон нийтэд хүргэх үүднээс2016 оны 9 сард “Номтой оюуны ирээдүй” хэмээх нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллага байгуулжээ.

Тэдгээр залуус тус байгууллагынхаа олон нийтийг хамарсан анхны өргөн хүрээний ажил болох “Тархины хогийг цэвэрлэе” хэмээх уриатай олон нийтийн хог цэвэрлэх ажлыг зохион байгуулах гэж байна. Уг ажлын хүрээнд Сүхбаатар дүүрэгт байрлах 15 км үргэлжилсэн газрыг буюу та бидний сайн мэдэх Сэлбэ голын эрэг дагуух газрыг цэвэрлэхээр төлөвлөж байна. Энэхүү нийгэмд хандсан ажилд “ХААИС”-ийн 1000-1500 оюутан хамтран оролцох бөгөөд нийслэл хотоо өнгө үзэмжтэй байлгах хүсэл эрмэлзлийг дэмжиж буй хэн болгон нэгдэхэд нээлттэй.

Уг арга хэмжээнд оролцох хүмүүс дурын нэг номтойгоо ирэх бөгөөд үүгээрээ тэд зүгээр нэг удаа хог цэвэрлээд өнгөрөх бус хүмүүсийг хог хаях бүдүүлэг үйлдлийг эсэргүүцэж,нийслэлийн соёлч иргэн болох, ном уншиж, уншсан номоо ухаж ойлгох соёлд суралцах, улмаар тархиндаа хог тарихгүй,байгаль дэлхийгээ хайрлахад суралцахыг уриалан дуудаж байгаа далд агуулгатай юм. Мөн өөр хоорондоо номоо солилцох боломжийг олгох юм.

Арга хэмжээ 2016 оны 10 -р сарны 1-ний Бямба гаригт зохион байгуулагдах бөгөөд залуусын санаачилгыг дэмжиж ХААИС, “Samsung корпораци”, “АПУ” ХХК, Гэрэл зурагчдын баг зэрэг байгууллагууд энэхүү НИЙГМИЙГ СОЁН ГЭГЭЭРҮҮЛЭХ ҮЙЛСЭД хамтран ажиллаж байгаа юм байна.

ТАРХИНЫ ХОГИЙГ ЦЭВЭРЛЭЕарга хэмжээний хөтөлбөр

Хугацаа:2016.10.01-ний Бямба гариг

Цуглах газар: ХААИС-ийн урд талбайд

Цуглах цаг: Өглөөний 09:00 цаг

Хийгдэх ажил:Сэлбэ голын эрэг дагуу хог цэвэрлэх

Цэвэрлэх Байршил:Сүхбаатар дүүрэгт Сэлбэ голын эрэг

Хамрах талбай:15 км

Оролцох хүний тоо: 1000-1500

Оролцох хүн: ХААИС-ийн оюутнууд, “Номтой өглөө” клуб, “Номтой оюуны ирээдүй” НҮТББ, сайн дурынхан

Хог түүхээр ирсэн хүн тус бүр дурын нэг номтой ирэх бөгөөд ” хүмүүсийн тархины хогийг цэвэрлэхгүй бол энэ харагдаж буй хог хэзээ ч арилахгүй байх болно” гэсэн санааг илэрхийлж, овоолсон хогны өмнө зураг татуулах юм.

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …