Нийслэлийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газраас Хүүхэд харах үйлчилгээний хуулийн хэрэгжилтэд 2 үе шаттайгаар хяналт үнэлгээ хийж эхэлжээ. Үйл ажиллагааны үр дүнгийн мэдээг хяналт, шинжилгээ, үнэлгээ дууссаны дараа www.Ulaanbaatar.mn болон www.child.gov.mn цахим хаягаар иргэд олон нийтэд мэдээлэх юм байна.
Тус газраас өгч байгаа мэдээллээр энэ сарын нэгний байдлаар 2596 хүүхэд хүүхэд харах үйлчилгээнд хамрагдаж байгаа бөгөөд долоон дүүргийн Хүүхэд харах үйлчилгээнд зориулж 246,696,000 төгрөгийн санхүүжилт олгосон байна.
Нийслэлийн хэмжээнд сургуулийн өмнөх боловсролд хамрагдаагүй 26 109 хүүхэд байгаагаас 5913 хүүхдийг 2016-2017 оны хичээлийн жилд нэмж хүүхэд харах үйлчилгээнд хамруулах боломжтой гэсэн тооцоо гарчээ. Хүүхэд харах үйлчилгээг 100 хувь хэрэгжүүлэхэд 1182 хүүхэд харагч бэлтгэх шаардлагатай юм байна. Өнгөрсөн хугацаанд 1005 хүүхэд харагч сургалтаар бэлтгэгддэж 531 хүүхэд харагч 202 хүүхэд харах байранд үйл ажиллагаа эрхэлж байгаа юм байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.