9 дүгээр сарын 20-27-нд нийслэлийн 9 дүүргийн эмнэлэг, Наркологийн төв, Энэрэл эмнэлэгт нийт 455 хүн архины хордлогын улмаас ханджээ. Тэдгээрийн 28 нь буюу 2.1 хувь нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн байна.
Архинд донтох нь амьдрал ядуурах, нийгмийн стресс бухимдал, хэт задгай архины борлуулалт зэргээс үүдэлтэй байдаг байна. Долоо хоногт 455 хүн эмчилгээнд хандах хүртлээ хяналтаа алдаж байгаа юм чинь сард 1820 хүн харин 21 840 хүн болж өснө. Энэ тоо үуравхан сая иргэнтэй манай улсад дэндүү ахадсан хэрэг.
Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулбал 53 хувиар өссөн үзүүлэлт аж. Харин өнгөрсөн долоо хоногийн үзүүлэлтээс 9.4 хувиар нэмэгджээ.
Архины үйлдвэртэй төрийн түшээдийн “нөлөөлөөс” ангид байж, улс орныг архин далайгаас аврая
Тиймээс төр засгийн удирдлагууд үүнд анхаарлаа хандуулж системтэйгээр арга хэмжээ авч архинд үндэстнээрээ мөхөх ойрхон аюулаас сэргийлэх хэрэгтэй байгааг сануулж байна.
Б.Саран