“Төрөл садангийн” томилгоонд төрийн албаны зөвлөл буруутай юу

Төрийн албаны зөвлөл ажлаа хийсэн шиг хийж чадахгүй байгаа болохоор өнөөдөр төрийн томилгоо яг хүүхдийн цэцэрлэг шиг болж байна. Замбараагүй, учраа мэдэхгүй ажиллаж байна. Хүүхдийн цэцэрлэгт ханш тогтоосон байдаг шиг төрийн албаны суудалд ч мөн ханштай болсон сураг хаанаас л бол хаанаас дуулдана. Хаанаас ч хамаагүй хэн нэгнийгээ “суга” татан гаргаж ирж, мэдэхгүй салбарын дарга, нарийн бичиг, өөрийн гарын хүн, тамгын газрын дарга зэргээр томилж болдог тогтолцоо манайд үйлчлээд байх шиг. Харин үүнд төрийн албаны зөвлөл хуулийнхаа дагуу мэргэжлийн хүнийг төрийн албан хаагчийн шалгалт өгч тэнцсэн бол төрийн их үйлнээ илгээх учиртай.

download

Гэтэл яригдсан, сураг сонсогдсон нэг нь шууд л томилогдож очоод тухайн салбарыг “самраад” хаячих бол энүүхэнд. Сайн удирдлагатай, сэтгэлтэй, зөв үйлдэлтэй хүний удирдсан салбар хүртэл “нүүрээ угаасан хүүхэд шиг” цэвэрхэн, зөв, цэгцтэй байдаг. Гаднаасаа л харагддаг. Харин наймааны томилгоогоор гарч ирсэн мэргэжлийн бус хүний удирдлагатай төрийн салбар үйлчилгээгээ ч үзүүлж чадахгүйд хүрч мөн дам дамаа өөрийн ах, дүү, хамаатан саднаа цуглуулж, ашиг хонжоо эрэлхийлж тухайн ажил нь урагшлахгүй хэрнээ дарга удирдлагын халаас томорч суух нь энүүхэнд.

Ийм зүйлийг бид хэдэн засгийн газар солигдоход харсан ч хэн ч дугарсангүй. Ажилд найзыгаа томилж байгаа хүнийг л буруутгаад өнгөрдөг ч үнэндээ төрийн албаны зөвлөлд ямар нөөц байсан, хэнийг томилох ёстой, яаж томилогдсон, санал болгосон уу, хуулиараа хэрхэн үйлчилгээ үзүүлэх ёстойг хэн ч мэдэхгүй юм. Төрийн албан хаагчийн шалгалт зохион байгуулж авахаас өөр дорвитойхон юм алга. Бидний санал болгосон хүнийг авахгүй байна, мэргэжлийн бус хүн томилж байна гэж гомдол гаргаж шийддэг, шүүдэг газарт нь гомдол гаргаж болдоггүй юм байхдаа. Уг нь төрийн албанд мэргэжлийн хүнийг томилох гэж төрийн албаны зөвлөлийн чиг үүрэг оршиж байгаа. Тухайн зөвлөлийн дарга бас мэргэжлийн бус ажлаа хийж чаддаггүй нь мөн л “наймааных” болж таарч байна уу. Гэтэл өөрсдөө харсаар суун, дуугүй байх юм. Хаана хаанаа төрийн албаны ажил ингэж өрнөж байна шүү дээ. Хэн нэгэн гишүүний, даргын хүүхэд, нөхөр, ах дүү, хамаатан, найз, туслах зэрэг нь зүгээр л дөрвөн жилийн хугацаатай төрийн “суудлын” сургуульд бэлтгэгдэж байгаатай адил.

20160307

Хэдхэн жишээ татая:

  1. Шадар сайд У.Хүрэлсүхийн дүү У.Отгонбаяр нь барилга хот байгуулалтын яамны газрын дарга
  2. УИХ гишүүн Ц.Нямдоржийн хүү Гадаад харилцааны яамны газрын дарга
  3. ХЗДХ яамны сайд С.Бямбацогтын дүү С.Тунгалагтамир ХНХЯ-ны газрын дарга
  4. УИХ дарга, МАН дарга М.Энхболдын хүү Э.Анар Монгол Банкны төлбөр тооцоо бүртгэлийн газрын дарга
  5. УИХ гишүүн Д.Лүндээжанцангийн дүү Баярсайхан Төрийн банкны гүйцэтгэх захирал
  6. УИХ гишүүн С.Батболдын хүү Монгол банкны мөнгөний бодлогын зөвлөлийн хараат бус гишүүн, Дүү Асралт нь Гаалийн Ерөнхий газрын дарга
  7. ЗГХЭГ дарга Ж.Мөнхбатын найз Ариунболд Эрдэнэс ТТ гүйцэтгэх захирал
  8. УИХ гишүүн Н.Энхболдын худ А.Цогцэцэг Эрүүл мэндийн сайд
  9. УИХ гишүүн Б.Саранчимэгийн нөхөр Мөнхбаатар нь Чингис Хаан Нисэхийн дарга
  10. Сангийн сайд асан Т.Очирхүүгийн хүү О.Эрдэмбилэг Монгол банкны тэргүүн дэд ерөнхийлөгч

гэх мэт томилгооны нэгээхэн хэсэг нь ердөө энэ. Тэд дандаа тус салбарт гурваас дээш жил ажилласан, салбараа мэддэг, туршдагатай дарга нар уу гэвэл үгүй. Хуулиараа бол төрийн удирдах албан тушаалд гурав ба түүнээс дээш жил тухайн салбарт нь ажилласан байх шаардлага байдаг ч энэ нь цаасан дээр л хэрэгждэг байх. Ийм томилгооны ард “будаг нь ханхалсан” шинэхэн дарга нараас юу ч хүлээгээд хэрэггүй. Тэд ажиллая гэсэн ч дээрээс өгч байгаа даалгавар нь зүгээр суугаад “”цэвэрхэн “идэх” болж таарч байх шиг.

20150515_0842221

Гийгүүлж гялтайлгахгүй дарга нарыг уг нь төрийн албаны зөвлөл халахыг нь халж, солихыг нь сольж, “хашраадаг” баймаар. Гэвч санаанд хүрэхгүй үйлчилгээ, санаанд хүрэхгүй томилгоо, санаанд хүрэхгүй төр байсаар л байна. Магадгүй төрийн албаны зөвлөл “амаа хамхиулсан” байдаг юм болов уу гэсэн эргэлзээ төрж байна. Төрийн албанд жинхэнэ мэргэжилтэнд тодруулдаг зөвлөл баймаар. Үүнээс дүгнэхэд мэргэжлийн засгийн газар, мэргэжлийн төрийн алба, мэргэжлийн төрийн үйлчилгээ байж чадахгүй нь дээ.

Б.Саран

14408768_1075659032554287_872381660_n

Санал болгох мэдээ

“Дансаа бүү ашиглуул” аяныг эхлүүллээ

Монголбанк, Цагдаагийн ерөнхий газар, Монголын банкны холбоо хамтран залилах, мөнгө угаах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, …