ГХ-ны яамны төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн элчин сайд Син Хайминыг хүлээн авч уулзав

mpa-photo-2016-7899

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Син Хайминыг 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр ГХЯ-нд хүлээн авч уулзав.

Элчин сайд Син Хаймин Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэнд хариуцлагатай албан тушаалд томилогдсонд нь баяр хүргэж, БНХАУ-ын Гадаад харилцааны дэд сайд Лю Жөньмин, туслах сайд Кун Сюньюгийн зүгээс хүргэсэн мэндчилгээг уламжлав.

Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Элчин сайд Син Хайминд хариу талархал илэрхийлээд, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн түвшинд сэтгэл хангалуун байгаагаа тэмдэглэв.

Уулзалтын үеэр Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, Элчин сайд Син Хаймин нар улс төр, эдийн засаг, соёл боловсрол, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагаа, ойрын хугацаанд хэрэгжүүлэх өндөр дээд түвшний харилцан айлчлал зэрэг өргөн хүрээний асуудлаар санал солилцов.

 ГХЯ

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …