“Үйлдвэрийн ослын шалтгаан, нөхцөл түүнээс урьдчилан сэргийлэх арга замууд” сэдэвт зөвлөгөөн болжээ

1475117112_35

Нийслэлийн прокурорын газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Улаанбаатар хотын цагдаагийн газар хамтран “Үйлдвэрийн ослын шалтгаан, нөхцөл түүнээс урьдчилан сэргийлэх арга замууд” сэдэвт хамтарсан сургалтыг аж ахуй нэгж байгууллагын, захирал, инженер техникийн ажилтны дунд зохион байгуулжээ.

Тус арга хэмжээний үеэр Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Гипэлмаа Нийслэлийн хэмжээнд 2013-2016 онд гарсан хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн, аюулгүй ажиллагааны журам зөрчсөн эрүүгийн хэргийг шалгаж шийдвэрлэсэн байдлыг танилцуулаад эрүүгийн хэргийн зүйл хэсэг, хариуцлага хүлээх субект тэдгээрт оногдуулах ял шийтгэлийн талаар сургалт зохион байгуулсан байна.

Уг сургалттай холбогдуулан Нийслэлийн прокурорын газраас 2013-2016 оны эхний хагас жилийн байдлаар хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн, аюулгүй ажиллагааны журам зөрчсөн хэргийн талаар судалгаа хийхэд Нийслэл, дүүргийн хэмжээнд 2013-2016 оны эхний хагас жилд хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн болон аюулгүй ажиллагааны журам зөрчсөн нийт 415 хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгасны 48 хэрэг буюу 11.5%-ийг яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн, 341 гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсний 104 буюу 30.5%-ийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон байна.

Дээрх хэргийн улмаас 12 хүн хөнгөн, 108 хүн хүндэвтэр, 80 хүн хүнд гэмтэж, 123 хүн амь насаа алдсанаас гадна 560.500.000 төгрөгний хохирол учирчээ.

prokuror.mn

Санал болгох мэдээ

УИХ-ын сонгуульд оролцох хүсэлт гаргасан 23 нам 2 эвслийг бүртгэж, 3 намыг бүртгэхээс татгалзлаа

Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаар нам, эвслүүдээс ирүүлсэн Монгол …