Хоол тэжээлийн үндэсний судалгааны баг улаанбаатараас хөдөллөө

Монгол улсын хүн амын хоол тэжээл, өрхийн хүнсний баталгаат байдал, хоол тэжээлийн байдалд ядуурал, эдийн засгийн хямралын үзүүлэх нөлөөг судлах зорилгоор үндэсний “Хүн амын хоол тэжээлийн байдал” тавдугаар судалгааны багийнхан 9 сарын 28-нд өглөө 08.00 цагаас Улаанбаатар хот, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс хөдөллөө.

Энэхүү судалгааг Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн Эрүүл мэндийн яамны дэмжлэг, НҮБ-ын Хүүхдийн сангийн санхүүжилтээр тав дахь удаагаа зохион байгуулж байна.

Тус судалгаа таван жил тутам хийгддэг бөгөөд энэ удаагийн судалгаанд 8 багийн 40 хүн, 20-25 хоногийн хугацаанд 21 аймаг, 8 дүүрэг, 95 сумын 2250 өрх, 0-59 сартай 2250 хүүхэд, 6-11 насны 1750 хүүхэд, жирэмсэн эмэгтэй 2250, нөхөн үржихүй насны эмэгтэй 2250, 15-49 насны эрэгтэй 1750 нийт 10250 хүнийг хамруулах юм.

Тиймээс ард иргэд та бүхэн судалгаанд идэвхитэй оролцож, судалгааны багийханг дэмжиж, туслахыг уриалахюм.

Хүлээгдэж буй үр дүн:

-Тав хүртэлх насны хүүхдийн хооллолт, хоол тэжээлийн хамааралт эмгэг (УИД,цус багадалт, төмөр, А ба Д аминдэм дутал, илүүдэл жин, таргалалт)-ийн тархалтын түвшинг судлан тогтооно.

 -6-11 насны хүүхдийн хоол тэжээлийн хамааралт эмгэг( илүүдэл жин, таргалалт, иод дутал)-ийн тархалтын түвшин, тэдний иод дутлын эмгэгийн талаарх мэдлэг, хандлага, эрүүл бус хүнс хоол болон давсны хэрэглээг судлан тогтооно.

-Жирэмсэн эмэгтэйчүүдийн цус багадалт, төмөр, “А”, “Д” аминдэм дутлын тархалтын түвшин, бичил тэжээлийн бэлдмэлийн хангамж, давсны хэрэглээг судлан тогтооно.

-Төрөх нас (15-49)-ны эмэгтэйчүүдийн хоол тэжээлийн хамааралт эмгэг (туранхай, илүүдэл жин, таргалалт, цус багадалт)-ийн тархалтын түвшин, бичил тэжээлийн бэлдмэлийн хангамж, давсны хэрэглээг судлан тогтооно.

-15-49 насны эрэгтэйчүүдийн хоол тэжээлийн хамааралт эмгэг (туранхай, илүүдэл жин, таргалалт, цус багадалт, “Д” аминдэм дутлын тархалтын түвшин, давсны хэрэглээг судлан тогтооно.

 

Эх сурвалж:Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …