Хог хаягдлын цэвэрлэгээ, ачилт, цуглуулалт, тээвэрлэлтийн ажлыг эрчимжүүлнэ

p1atpotfai12pr1gr8175l14qk1kh21

Нийслэлийн 377 жилийн ойн баярыг угтан Улаанбаатар хотын хог хаягдлын цэвэрлэгээ, ачилт,цуглуулалт, тээвэрлэлтийн ажлыг эрчимжүүлэх талаар  Хотын Ерөнхий менежер хог хаягдлын үйлчилгээний байгууллагуудад чиглэл өглөө.

Энэ ажлын хүрээнд нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай, гуу жалга, голын ай сав дагуу болон зуслангийн бүсэд үүссэн хог хаягдлыг цэвэрлэх, гэрэлтүүлийн шон дээр наасан зарлалыг хуулах, айл өрх, аж ахуйн нэгж байгууллагуудын хог хаягдлыг эрчимжүүлсэн хуваариар ачиж тээвэрлэх юм. Цэвэрлэгээг 2016 оны 9 дүгээр  сарын 28-наас 10 дугаар сарын 14-ны хооронд нийслэлийн төвийн  6 дүүргийн нутаг дэвсгэрт зохион байгуулж ажиллах ба хэрэгжилтэд нь Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, хяналтын төрийн бус байгууллагууд тогтмол хяналт тавьж ажиллана гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …