Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн аюулгүй байдлыг хэрхэн хангах талаар сургалт зохион байгууллаа

b670da5f9a80734a2bd5282d1e043d66

Нийслэлийн Онцгой байдлын газраас Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо, Тэргэнцэртэй иргэдийн холбоо,  Сонсголын бэрхшээлтэй иргэдийн холбоотой хамтран аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын үед хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй харьцах, аврах ажиллагаа явуулах үеийн онцлогийн талаар сургалт зохион байгууллаа.

Сургалтанд холбоодын төлөөлөл оролцож дүүргүүдийн Онцгой байдлын хэлтсийн гал түймэр унтраах, аврах ангийн салааны захирагч, аврах ангийн бүлгийн дарга нарт  гамшгийн үеийн аврах, нүүлгэн шилжүүлэх ажиллагаанд оролцоход тулгардаг өөрсдийн хүндрэл бэрхшээл, зарим онцлогуудын талаарх мэдээллийг хүргэсэн.

Мөн сургалтанд хамрагдсан албан хаагчид, холбоодын төлөөлөл цаашид гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх мэдээллийг яаж хүргэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн аюулгүй байдлыг хэрхэн хангах, гамшгийн аюулаас аврах ажиллагаанд суралцахад мэдлэг мэдээллээр хэрхэн хангах, гамшгийн үед яаж олж аврах зэрэг мэдээллийг солилцож харилцан ярилцаж байлаа.

Ингэхдээ тэдний амьдралдаа дадсан мэдээлэл хүлээн авдаг мэдрэмжүүдэд тулгуурлан, техник, технологийн хөгжлийг ашиглаж  олон улсын жишигт нийцсэн байдлаар хүртээмжтэй хүргэх нь чухал гэдгийг сургалт хамтран зохион байгуулсан холбоодын төлөөлөл онцолж байсан.  Сургалтын үеэр Тэргэнцэртэй иргэдийн холбооноос аврах ажиллагааны үед хүн зөөвөрлөх зориулалтын дамнуургыг хүлээлгэн өгч иргэдийн аюулгүй байдлыг хангаж, амь насыг авран хамгаалдаг ажилд амжилт хүслээ гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

ugluu-logo-7-1

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …