Хөшөөтийн нүүрсний үнийг буулгана

img_1596

2016-2017 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах талаар  Ховд аймгийн Засаг даргын захирамж гарч ажлын хэсгүүд байгуулагдан, түлээ нүүрс бэлтгэх, нөөцлөхөд анхааран ажиллаж байна. Энэ хүрээнд аймгийн Нийгмийн бодлого хариуцан Засаг даргын орлогч Ч.Уранчимэг МоЭнКо компанитай нүүрсний үнийг бууруулах талаар уулзаж санал солилцлоо.

Энэ өвөл манай аймаг 80.000 тн нүүрс хэрэглэх урьдчилсан тооцоотой  байна. Нүүрс нийлүүлэхдээ нүүрсний чанар үнийг тогтвортой байлгахад анхаарч байгаа юм. Манай аймгийн айл өрхүүдийн хэрэгцээний нүүрсийг хөрш аймгуудын Хотгор, Тарвагтайн нүүрсний уурхайгаас авахдаа нэг тн-ыг нь 20000 төгрөгөөр авдаг. Тэгвэл Хөшөөтөөс нэг тн-ыг нь 40.000 төгрөгөөр авч байсан бол энэ жилээс нүүүрсний үнийг бууруулж айл өрхүүдэд нэг тонныг нь 20000 төгрөг албан байгууллагад 40000 төгрөгөөр тооцоолж олгохоор хэлэлцэж байна. МоЭнКо компаний удирдлагуудын хувьд нүүрсний үнийг бууруулах тал дээр анхаарч, яаралтай шийдвэр гарган, орон нутагт албан ёсны хариулт өгөхөөр болжээ.

img_1546-1

 

khovd.gov.mn

 

Санал болгох мэдээ

Увс:“Улбар шар” түвшинд шилжүүлсэн хугацааг сунгалаа

Коронавируст /Ковид-19/-ын цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж Төрийн болон …