“Улаанбаатарын намар“ өдөрлөг өнөөдөр болно

p1atponl5j1qnd171d1j4i75h10dh1

Нийслэлийн Засаг дарга бөгөөд  Улаанбаатар хотын дарга  С.Батболдын санаачилгаар  9  дүгээр сарын  30 буюу өнөөдөр   Д.Сүхбаатарын талбайд  “Улаанбаатарын намар“ нэгдсэн арга хэмжээ болно.

Энэ зуны хаалт, намар цагийн эхлэл болох тус арга хэмжээний зорилго нь үндэсний үйлдвэрлэгчид, үйлчилгээ эрхлэгчид дэмжих зорилготой юм.

Энэ өдөр  үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг үндэсний компаниуд халуун хоол, хүйтэн ундаа, амтат бүтээгдхүүнээр  үйлчилгээ эрхэлж, төв талбайд   түргэн хоолны газрууд  ажиллана.

Мөн “Никитон”, “Камертон” хамтлагууд анх удаа нэгэн тайзнаа тоглож, рок попын одод ая дуугаа өргөнө. “Улаанбаатарын намар”  тоглолтын  ерөнхий найруулагчаар  Төрийн соёрхолт, дуучин Д.Болд ажиллаж байна.

Түүнчлэн  нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч  С.Батболд ирэх дөрвөн жил  их хотоо хөгжүүлэхийн тулд ямар ажил хийхээр зорьж, төлөвлөж, үйл ажиллагааны хөтөлбөртөө оруулсанаа  Нийслэлийн иргэд, төр захиргааны албан хаагчдад танилцуулна.

Анх удаа  зохион байгуулагдаж байгаа  “Улаанбаатарын намар“ арга хэмжээнд нийслэлийн иргэд өргөнөөр оролцох боломжтой юм.

14408768_1075659032554287_872381660_n

Санал болгох мэдээ

Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. 2024 оны дөрөвдүгээр …