Ахмадуудаасаа суралцаж, сонсъё” сэдэвт уулзалт, зохион байгууллаа

Улаанбаатар хотын цагдаагийн газраас  Олон Улсын Ахмадуудын эрх ашгийг хамгаалах өдөр, Монголын цагдаагийн байгууллагын Ахмадын холбооны 50 жилийн ойг угтаж  “Ахмадуудаасаа суралцаж, сонсъё” сэдэвт  уулзалт, ярилцлагыг зохион байгууллаа.

   Тус уулзалтад Монголын цагдаагийн байгууллагын Ахмадын холбооны дарга, бэлтгэл цагдаагийн хурандаа Н.Гаравсүрэн, Улаанбаатар хотын цагдаагийн газрын дарга асан бэлтгэл цагдаагийн  хурандаа Ж.Бумнанжид, Ахмадын хорооны дарга, бэлтгэл цагдаагийн хурандаа С.Отгонбаатар нар уригдан оролцож ахмад үеийн ажлын арга барил, туршлага, гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсооход анхаарах асуудлын талаар үнэтэй сайхан сургамж, зөвлөгөө өгч, алба хаагчдын асуултад хариулж, халуун дотно яриа өрнүүллээ. Мөн цагдаагийн алба хаагчдад ёс зүйтэй, шударга, албандаа үнэнч, сэтгэлтэй байхын чухалыг анхаарууллаа.

14408768_1075659032554287_872381660_n

Санал болгох мэдээ

Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Говь-Алтай аймагт хүрэлцэн ирэхэд аймгийн удирдлагууд, Алтай цэргийн хүрээний хүндэт …